
Эхний өдрийн хичээлдээ тавтай морил!
(Доошоо гүйлгээд хичээлээ үзээрэй!)
Энэ бол таны дотоод аяллын эхний алхам. Та өөрийгөө сонсох, ойлгох, эдгээх гэгээн замдаа хөл тавьж байна.
Хэрвээ танд энэ хичээл урам өгсөн бол бүтэн 12 өдрийн сургалтыг үзэх боломжтой 3 төрлийн багц танд нээлттэй. Хамгийн тохирох хувилбараа сонгон өөрийнхөө төлөө хийх дараагийн алхмаа эхлээрэй.
Багц-1 /88.880₮/
Багц-2 /75.550₮/
Багц-3 /61.110₮/
Чи бол үнэ цэнтэй, чи өөрөө өөртөө хамгийн том хөрөнгө оруулалт.
Энэ аялалдаа тууштай байж өөрчлөлтийг эхлүүлээрэй.
Би таны энэ гэгээн замд гэрэл болон хамт алхаж байгаадаа баяртай байна.
"Дотоод Сэрэлт" сургалтын Бясалгал хичээлээс нэгэн энгийн, анхлан суралцагчдад зориулсан аргыг танилцуулж байна.⠀Бясалгалыг шууд олон минут, бүр цагаар хийж эхлэх хэцүү.⠀Миний хувьд хоёр жил бясалгаж байж дотоод дуу хоолойгоо сонсож эхэлсэн, тийм болохоор та өөртөө зөөлөн хандаж тууштай байгаарай.⠀Эхлэхэд ердөө 5 минут л хангалттай.⠀Яг л бид эхлээд үсгээ сурч байж уншиж сурдагтай адил, бясалгал ч мөн адил зөв амьсгалахаас л эхэлдэг. Энэ жижиг аргыг өдөр бүр давтан хийхэд аяндаа төвлөрч, одоо цагт оршиж, өөрийгөө ажиглаж сурч эхлэнэ.Би анх энэ аргаар бясалгал хийж эхлээд 2 сарын дараа үр дүн мэдэгдэхгүй байна, худлаа юм байна гээд хаяж байсан. Хэд хоногийн дараа, өмнө нь амархан уурлаж бухимддаг байсан нөхцөл байдалд маш тайван хүлээцтэй хандаж байгаагаа анзаарсан юм."Аан, бясалгал ингэж ажилладаг юм байна шд" гэж ойлгосон тэр цагаас хойш бясалгалаа ахиж хэзээ ч хаяагүй.Үр дүн нь гадна биш, дотор чинь аажмаар, чимээгүйхэн ургаж байдаг болохоор өдөр бүр өөртөө итгэж, үргэлжлүүлээд л байхад хангалттай юм билээ.Өөрийгөө хурдан өөрчлөгдөх ёстой гэж шахахын оронд бага багаар, нэг нэг алхамаар дотогшоогоо аялах нь л хамгийн гүн, хамгийн үр дүнтэй алхам юм шүү.Амар амгаланг хүсье!
