Хэн ч цаг гаргаж өгөхгүй!
Ээжүүд бид гаднаа инээмсэглэн, хүчтэй харагддаг ч дотроо чимээгүйхэн нурж явдаг.Хэзээ ч амарч болохгүй юм шиг зүтгэж, бүгдийг өөр дээрээ үүрч, бүхнийг зохицуулах гэж хичээдэг. Бусад хүн надгүйгээр байж чадахгүй мэт өөрийгөө зориулсаар, хамгийн сүүлд өөрийгөө тавьдаг.Гэвч хэн нэгэн ирээд: “Та жаахан амар даа, гарч агаар амьсгал, өөрийгөө баярлуул” гэж хэлэх нь бараг л байхгүй. Ер нь л байхгүй дээ.Би яг л ийм байсан, сүүлдээ бие, сэтгэл маань туйлдсан. Гэхдээ заавал над шиг туйлд нь хүргэх албагүй.Хэн ч биднийг зорьж ирээд цаг гаргаж өгөхгүйг нь мэдсээр байж хүлээж горьдон цаг алдах хэрэггүй, яг одоо өөртөө цаг гарга! Амар! Сэргэ!Учир нь чи ч бас хүн. Чи ч бас хайрыг, амралтыг, халамжийг хүртэх эрхтэйБи чамд амрах, өөрийгөө бодох, өөртөө цаг гаргах зөвшөөрлийг өгч байна, яг одоо амар ээж минь!