10 цагийн өмнө

"ДОТООД СЭРЭЛТ" Өөрийгөө чөлөөлөх 12 өдрийн сургалт

2 бүлэг
14 хичээл
3 цаг 24 мин

Өөртөө хүрэх замын гэрэл!

Энэ сургалт бол гацсан, төөрсөн, өөрийгөө ойлгохгүй, амьдрал утгагүй мэт санагдаж, өөртөө итгэх итгэл нь алдраад байгаа ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулагдсан.

Намайг яг ийм байхад “Ийм энгийн, ойлгомжтой, хүний сэтгэлд хүрсэн, үр дүнтэй хөтөлбөр байсан бол ямар амар байх байсан бол” гэсэн хүслээрээ энэ сургалтыг хамгийн хялбар, хамгийн энгийн бөгөөд сэтгэлд хүрэхүйц байлгахыг зорьсон.

Надтай холбогдсон олон ээжүүдийн мессежийг уншихдаа би “Ямар олон ээжүүдэд тусламж хэрэгтэй байгаа юм бэ, би ямар нэг зүйл хийх ёстой” гэсэн чин хүслээс энэ сургалтын эхлэл тавигдсан.


Сүүлийн 6 жилийн турш би өөрөө өөрийгөө дотроосоо эмчилж, сэтгэл зүрхээ эдгээж, унаж босож, дахин өөрийгөө эргүүлэн олж, сэтгэл эдгэрлийн замаар алхаж яваа.

Энэ аяллаасаа ухаарч ойлгосон бүхнээ хуваалцаж, бусдад хайр, урам зоригийг түгээж сурсан мэдсэнээрээ туслах чин хүсэлтэй.

Энэ хүслээрээ би сэтгэлийн гүндээ мэдэрч байсан бүхнээ нэгтгэн, туулсан амьдралынхаа туршлага, хэрэгжүүлсэн арга зам, сурч мэдсэн, ухаарч ойлгосон бүхэн дээрээ тулгуурлан “Дотоод Сэрэлт” хэмээх 12 хоногийн өөрийгөө чөлөөлөх анхны онлайн сургалтаа бүтээлээ.


Энэ сургалт таны өөртөө хүрэх замыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.


Амжилт хүсье!

Бүлэг 1

"ДОТООД СЭРЭЛТ"

Өөртөө хүрэх замын тань гэрэл!

  1. Өдөр-1 "Завсарлага"

    Гадаад ертөнцөөс засварлага авах нь дотоод ертөнц рүүгээ орох, дотоод дуу хоолойгоо сэрээх эхний алхам юм.

    20:49
  2. Өдөр-2 "Нойр"

    Нойр хэдий чанартай, бөх байна төдий чинээ бие эрч хүчтэй, эрүүл байдаг.

    10:22
  3. Өдөр-3 "Энергиэ хамгаал"

    Чиний анхаарал бол энерги, анхаарал хаашаа чиглэнэ, энерги чинь тийшээ урсдаг.

    13:15
  4. Өдөр-4 "Талархал"

    Талархаж чаддаг хүнд Хорвоо ертөнц илүү өгөх дуртай байдаг.

    14:29
  5. Өдөр-5 "Бясалгал"

    Бясалгалаар бид ямар нэг шинэ зүйл олж авна гэж боддог ч үнэндээ бясалгал олон зүйлээс чимээгүй салгаж байдаг.

    22:02
  6. Өдөр-6 "Тэмдэглэл"

    Удаан хугацаанд илэрхийлж, боловсруулаагүй, дарсан сэтгэл хөдлөлөө ямар ч шүүлтүүргүйгээр гаргах арга бол тэмдэглэл хөтлөх юм.

    14:34
  7. Өдөр-7 "Бие"

    Биеэ мэдрэх нь өөрийгөө мэдрэх нэг хэлбэр бөгөөд бидний доторх амар амгалан, эрч хүчтэй холбогдох гүүр болдог.

    19:19
  8. Өдөр-8 "Цэвэрлэгээ"

    Цэвэрлэгээ бол дараагийн шинэ түвшинд шилжихэд бэлэн гэдгээ орчлон ертөнцөд илэрхийлж буй чухал үйлдэл юм.

    15:35
  9. Өдөр-9 "Дотоод хариулт"

    Бид өөрсдийн дотоод мэдрэмж, дуу хоолойг сонсож, бүхнийг бусдын биш өөрийн сонголтоор хийх үед амьдрал маань жинхэнэ эрх чөлөөтэй болж эхэлдэг.

    18:32
  10. Өдөр-10 "Шууд хий"

    Чи өөрийгөө сонсох үед л, өөрийгөө хүндэлж эхэлдэг.

    15:22
  11. Өдөр-11 "Толин дасгал"

    Чи хэзээ ч ганцаараа байгаагүй.

    12:26
  12. Өдөр-12 "Ажиглалт"

    Бусдыг биш, өөрийгөө л ойлгож, ажиглах нь ухаарал, өөрчлөлт, чөлөөлөлтийн эхлэл юм.

    13:42
  13. Бонус "Алгаа Дэлгэ"

    Хэн нэгний өгсөн хайр, тусламжийг баяртайгаар хүлээж авах нь өөрөө өглөг

    14:00
Бүлэг 2

"Дотоод Сэрэлт" Workbook

  1. "Дотоод Сэрэлт" Workbook

    Сургалтын бүх асуулт, даалгавруудыг хийхэд бэлэн, хялбар болгосон, хэвлэх боломжтой